Би хайртай эхнэртээ зориулан энэхүү шүлгээ бичлээ. Ямар болсоныг уншигч та шүүн тунгааж болох ч зориулагдсан эзэн нь хэрхэн хүлээж авахыг хэн ч таашгүй. Гэхдээ л миний сэтгэлийн гүнээс гарсан үгнүүдээ эвлүүлэн байж бичсэн юм шүү. Урьд нь би хааяа дөрвөн мөртүүд зохиогоод уншчихдаг байсан хэдий ч цаасан дээр буулгаж байсан удаагүй.
Гэгээн бүсгүй
Хорвоод бид төрөхдөө биенээ танихгүй төрсөн ч
Хувь заяа биднийг учралын замд хөтөлжээ хайрт минь
Тэнгэр цэлмэг тэр гэгээхэн өдөр чамайг анх хараад би
Тэмүүлэх зүрхний минь цохилт хурдсан хэмнэлээ өөрчилсөн
Өглөөний наран ургах мэт даруухан инээмсэглэл тодруулан мишээх
Өхөөрдөм гэнэн тэр хөөрхөн төрх миний сэтгэлийг гижигдсэн
Гарын чинь алганд зоос өнхрүүлэн тоглохдоо
Гайхалтай сайхан мэдрэмжийг сэтгэл догдлон мэдэрсэн чамаасаа
Амин үрсийг надад бэлэглэсэн үнэнч хайр
Ариун хайр, итгэл сэтгэлийн цагаан суврага
Амьдралыг минь түшэж, амжилтыг минь далласан
Алаг нүдэн хайрт бүсгүй чи минь гэгээн бүсгүй