Би чамд хайртай 2

Sunday, November 1, 2009
Яагаад ч юм "Би чамд хайртай" гэдэг энэүү киног үзэхээр нэг л сэтгэлд сайхан санагддаг юм. Сэтгэлд хоногшсон кино гэдэг . . . Хоёрдугаар ангийг үзсэний дараагаар өөрийн эрхгүй нэгдүгээр ангийг нь үзмээр санагдаад үзсэн чинь бодит амьралын нэгэн утас тасралтгүй хөвөрсөөр байгаа мэт санагдсаныг нуух юун. Эхний анги дээрээ Дэлгэр гэдэг тэр залуугийн хайр сэтгэл ямар агуу байсныг би огт ойлгодоггүй байж.

Энэхүү киноны хоёрдугаар анги нь элдэв шүүмжлэл дагуулан үзэгчиддээ хүрсэн ч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн гэдэгт би итгэлтэй байна. Тэр нэгэн залуугийн хайр ямар үнэ цэнэтэй тийм сайхан хайр байсныг ойлгуулах гэсэн мэт энэхү киноны утга агуулга надад ихэд таалагдсаныг нуух юун. Хэдий зарим нэгэн хэсэг жаахан сэтгэлд хүрээгүй ч гэсэн цаг хугацаа туулж ирсэн хайр ямар байдгийг, юунд хүргэдгийг бидэнд хэлэх шиг... Киноны талаар элдэв шүүмж хэлэхийг хүссэнгүй, харин агуу хайрын түүх цаг хугацааг туулан бидний үед ирэхдээ хэрхэн өрнөсөн нь амттай бас сонирхолтой байлаа.

Хамгийн сайхан нь Дамчаа агсны гэгээн үр энэ кинонд үүр мөнхөрч үлдсэн нь сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд энэ агуу хүн, монголын кино урлагт өөрийн гэсэн орон зайтай дурсагдах алдар, дуудуулах эрхэм нэртэй гайхалтай жүжигтэн юм гэдгээ дахин харуулаад хорвоогоос халисанд гүнээ эмэгнэж байна. Таны гэгээн дүрийг мөнхөд санаж явах болноо ард түмэн чинь.

Image Hosted by ImageShack.us


Image Hosted by ImageShack.us

6 comments:

Anonymous said...

tiim gejuu? 2 dahi ni 1 dehee yaagaad ch guitsehgui shdeee!!!

Anonymous said...

Harin ch dajgui bolson yum uu gej bodood baigaa sh dee.

Anonymous said...

uzeegui l dee. gehdee trailerees ni harsan bas neg hunii shuumjiig unshisan. Orguigees shuumjileegui baihaa. Uzehgui baihaa daa..

Од said...

Та бүхэн үзээрэй. Үзээд нэгийг бодох байхаа. Надад лав таалагдсан.

Anonymous said...

Сайхан кино болсон байна лээ. Залуу жүжүигчид тэгээд Монголын кино урлаг нэг үеэ бодохнээ сайжирсан шүү дээ. Хөгжиж дэвшиж байгаад баярлаж байна аа.

Anonymous said...

Тийм шүү. Дамчаа гуай таалал болсон ч бидний дундаа үүрд дуурсагдах болно оо.