Миний зургийн цомог IV

Wednesday, December 22, 2010
Сайхан Монгол орон "Орхон сэлэнгийн бэлчир" Сэлэнгэ аймаг

Сайхан Монгол орон "Далий ягаан" ядаргаа тайлдаг цэцэг шүү. Сэлэнгэ аймаг

Сайхан Монгол орон "Хар мод" Сэлэнгэ аймаг

Сайхан Монгол орон "Орхон Сэлэнгийн бэлчир" Сэлэнгэ аймаг, Сайхны хөтөл

Сайхан Монгол орон " Хадны тогтоц" Сэлэнгэ аймаг, Сайхны хөтөл

Мөрөөдлийн цэнхэр хязгаар ...

Wednesday, December 8, 2010
Цэв цэнхэрхэн тэр өнгө аажмаар алслан холдсоор л... бүдгэрсээр л... Миний мөрөөдлийн хязгаарыг илтгэх мэт агуу огторгуйн гүнд шингэх шиг. Энэ өнгө хэдий жаахан гунигийг төрүүлдэгч тэр гэгээхэн, бас жаахан хүйтэн. Яагаад ч юм миний мөрөөдөлтэй байнга л хамтдаа тодордог, шингэдэг.

Хүн гэдэг бие цогцос гаднаа олон янзын дүр төрхтэй ч тэр огтхон ч өөрчлөгддөггүй. Тэдний дотоод ертөнц түүнээс ч олон янз байдаг ч үргэлж л өөрчлөгдөж байдаг гэж би боддог. Огторгуй мэт уудам орон зайд оюун ухаанаараа бэдэрлэн тэнэхдээ хүн гэдэг энэ амьтан элдэв зүйлсийг мөрөөдөн бодит бус ертөнцөд өөрийн хүсэл мөрөөдлөө ургуулан цогцлоох шидтэй гэж.

Би бага байхдаа элдэв зүйлсийг төсөөлөн мөрөөдөж , бүүр хүсэж, түүнийгээ бодитоор юм шиг мэдэрдэг байсан. Тэгэхэд надаас ямар сайхан мэдрэмжүүд урсан гардаг байсаныг та мэдэхгүй л дээ. Өнөөдөр мөрөөдлийн талаар би бичиж суухдаа тэр хүсэл, мөрөөдөл минь биелэсэн байхыг хараад их гайхсан шүү.
Би нэг зүйлд итгэсэн юм. Би өөрт тохиолдох сайхан бүхнээ хүсэж, мөрөөдөж, итгэх юм бол хэзээ нэг цагт надад ирнэ гэдэгт.... За за мөрөөдөл гэдэг хүн бүрт л байдаг, гагцхүү тэр хүн хэрхэн яаж хүсэж тэмүүлж байгааг би мэдэхгүй ч та хэрэв мөрөөддөг бол түүнийгээ бодитоор мэдэрч, хүсэж, тэмүүлж үзээрэй гэж хэлмээр байна. Amazing .......

Миний мөрөөдөл дуусахгүй, шавхагдахгүй ээ. Мөрөөдлийн цэнхэрхэн хязгаар минь алслан алслан холдсоор байх тусам миний мөрөөдөл улам улам томорсоор л байх болно. Гэхдээ энэ бүхэн сайн сайхан зүйсийн төлөө шүү... Магадгүй таны ч сайн сайхны төлөө байж магадгүй. Хэ хэ хэ. Та нүдээ аниад төсөөлдөө тэгээд сайхан бүхнийг бод ...




Хол байна гэдэг ...

Monday, November 29, 2010
Өнөөдөр гадаа хүйтэн байна. Цас орох гээд ч байгаа юм шиг нэг л бүүдгэр. Сэтгэл минь жаахан гунигт автаад энэ тэнгэр шиг гунигтай бүүдгэр байх юм. Цаг хугацаа гэдгийг хоног, өдрөөр тоолдог бол бүтэн нэг сарыг би ардаа орхижээ. Энэ миний амьдралын бүхэл бүтэн нэг сарын хугацаа, хайртай хүүдээ, охиндоо, хонгорхон эхнэртээ зарцуулалгүй өнгөрсөн амьдралын минь нэгээхэн цаг хугацаа. Би та нараасаа хол энэ цаг хугацааг өнгөрөөлөө. Санаж байна, маш их санаж байна. Анхны цасыг би гэр бүлтэйгээ угтсангүй, анхны шинэхэн цасны тэр гоёмсог ширхэг будран ороход би гараас чинь хөтлөөд алхаж чадсангүй хайрт минь. Нэгэнт өнгөрсөн цаг хугацаа хэдий дахин ирэхгүй ч би цасан ширхэгийг дахин угтах болно.

Хүний амьдрал гэдэг юун дээр илүү оршдогийг та мэдэж байна уу. Хэрэв мэддэг бол надад хэлээд өгөөч... Хайртай бүхэнтэйгээ хамтдаа байх тэр л цаг хугацааны хэсэгхэн зурвас хүний амьдрал юм болов уу. Амьдрал гэдгийг би маш том, ойлгоход бэрх зүйл гэдгийг би ойгож байна л даа. Тэнгэрээс аажуухан будран газар унах тэр цасан ширхэгийн амьдрал юун дээр тогтоно вэ? Би цасан ширхэгийг амьд гэж боддог, тэр бидэнд ямар нэгэн зүйл хэлдэг, бас бодогдуулдаг, тэд өөр өөр, бас гайхалтай байдаг. Тийм ээ хүмүүсийн амьдрал ч гэсэн өөр өөр, тэгэхдээ бас гайхалтай зүйлс зөндөө байдаг.

Миний амьдралын тэр л гайхамшиг минь миний охин, хүү хоёр, тэднийг минь надад хайрласан эхнэр минь... Хол байна гэдэг... тэднээсээ... хүний сэтгэл эзгүйрэх, гунигт автах, хүсэх, хайрлах энэ гайхалтай.... учир нь хүний амьдралын утга учирыг надад мэлрүүлсэн тэр л эрхэм хайртай бүхэн минь надаас хол байна гэдэг хамгийн хэцүү зүйл гэдэгт та эргэлзэхгүй биз...

Тэдэнтэй минь ойр байлгах учиг нь өөрөө хайр, тэдний минь надад өгсөн хайр, миний сэтгэлийн цөм болсон зүрхний цохилт бүрээр хүч нэмж байдаг хайр минь билээ. Лугшилт бүр нь тэднийхээ төлөө байдаг тэр л хайр амьдралыг гэрэлтүүлж, амтлаг, аз жаргалтай болгодгийн байна. Та өөрийнхөө сэтгэлийг сонсдог уу, бас мэдэрдэг үү. Тэр юу хүсдэг, юуны төлөө цохилдог бол лугшилт нь ....