Өнөөдөр гадаа хүйтэн байна. Цас орох гээд ч байгаа юм шиг нэг л бүүдгэр. Сэтгэл минь жаахан гунигт автаад энэ тэнгэр шиг гунигтай бүүдгэр байх юм. Цаг хугацаа гэдгийг хоног, өдрөөр тоолдог бол бүтэн нэг сарыг би ардаа орхижээ. Энэ миний амьдралын бүхэл бүтэн нэг сарын хугацаа, хайртай хүүдээ, охиндоо, хонгорхон эхнэртээ зарцуулалгүй өнгөрсөн амьдралын минь нэгээхэн цаг хугацаа. Би та нараасаа хол энэ цаг хугацааг өнгөрөөлөө. Санаж байна, маш их санаж байна. Анхны цасыг би гэр бүлтэйгээ угтсангүй, анхны шинэхэн цасны тэр гоёмсог ширхэг будран ороход би гараас чинь хөтлөөд алхаж чадсангүй хайрт минь. Нэгэнт өнгөрсөн цаг хугацаа хэдий дахин ирэхгүй ч би цасан ширхэгийг дахин угтах болно.
Хүний амьдрал гэдэг юун дээр илүү оршдогийг та мэдэж байна уу. Хэрэв мэддэг бол надад хэлээд өгөөч... Хайртай бүхэнтэйгээ хамтдаа байх тэр л цаг хугацааны хэсэгхэн зурвас хүний амьдрал юм болов уу. Амьдрал гэдгийг би маш том, ойлгоход бэрх зүйл гэдгийг би ойгож байна л даа. Тэнгэрээс аажуухан будран газар унах тэр цасан ширхэгийн амьдрал юун дээр тогтоно вэ? Би цасан ширхэгийг амьд гэж боддог, тэр бидэнд ямар нэгэн зүйл хэлдэг, бас бодогдуулдаг, тэд өөр өөр, бас гайхалтай байдаг. Тийм ээ хүмүүсийн амьдрал ч гэсэн өөр өөр, тэгэхдээ бас гайхалтай зүйлс зөндөө байдаг.
Миний амьдралын тэр л гайхамшиг минь миний охин, хүү хоёр, тэднийг минь надад хайрласан эхнэр минь... Хол байна гэдэг... тэднээсээ... хүний сэтгэл эзгүйрэх, гунигт автах, хүсэх, хайрлах энэ гайхалтай.... учир нь хүний амьдралын утга учирыг надад мэлрүүлсэн тэр л эрхэм хайртай бүхэн минь надаас хол байна гэдэг хамгийн хэцүү зүйл гэдэгт та эргэлзэхгүй биз...
Тэдэнтэй минь ойр байлгах учиг нь өөрөө хайр, тэдний минь надад өгсөн хайр, миний сэтгэлийн цөм болсон зүрхний цохилт бүрээр хүч нэмж байдаг хайр минь билээ. Лугшилт бүр нь тэднийхээ төлөө байдаг тэр л хайр амьдралыг гэрэлтүүлж, амтлаг, аз жаргалтай болгодгийн байна. Та өөрийнхөө сэтгэлийг сонсдог уу, бас мэдэрдэг үү. Тэр юу хүсдэг, юуны төлөө цохилдог бол лугшилт нь ....
0 comments:
Post a Comment