Эрхэм таныгаа хайрлана.

Monday, February 21, 2011
Үдшийн бүүдгэр саран тэнгэрт мэлтийн гунигт автахад ээж минь та бяцхан зүрхнээ шаналал тээн муу хүүгээ хүлээн сууна. Намайг, хайртай хүүгээ ясаа салган байж орчлонд авчрахдаа та хайраар л тээж ирсэн. Эх хүний ариун, агуу уужим, энэрэнгүй их хайранд та намайг єлгийдөн хүн болгохдоо сэтгэлээ түмэнтээ чилээсэн биз ээ. Би гэдэг хүн санааг тань зовоон тархигүйтэн, салхигүйтэж, єдєржин єлєн шороон дээр тоглон хувцасаа бохирдуулан танийхаа цагийг нэмж, хайран сайхан амьдралын їнэтэй тэр хормоос зєндєє их хороосон байх юм.

Таньдаа хайртай гэж хэлж їзсэнээ эргэн нэг саналаа. Би таны хїї чинь ээжээ.. гэсэн ч би тэр їгийг таньдаа мєн ч ховорхон хэлжээ. Хїний нїдэнд сайхан явахаасаа ємнє намайг л їеийнхэнтэйгээ ижилсэн яваг гэсэндээ... хїїгээ гэдэс цатгалан яваг гэж єєрєєсєє ч харамлан байж єнгєтэй єєдтэй бїхнийг 3 хєвгїїндээ та барьдаг байсан бизээ ээжээ...

Хїн эрхэм нандин нэгнийгээ хажууд нь байхад хангалттай хайрлахгїй мєртлєє, хорвоогоос одсон хойно нь халаглаж суудаг энэрэлгїй амьтад юм. Ээжээ би таныхаа том том чимхсэн аяга дїїрэн буузыг санаж байна, хангалттай хайртай гэж хэлээгїйгээ бодохоор таньдаа олон олон удаа хэлмээр санагдаж байна. Муу хїї чинь таньгаа амьдад сэтгэлдээ хїртэл хайрлаж чадаагїй, аюулт хэцїї євчнєєс хїчээ шавхан байж таньгаа хамгаалж чадаагїй ээ ээжээ. Хїї чинь чадаагїй єєдгїй амьтан... Би одоо таниасаа уучилал гуйх эрхгїй ч муу хїїгээ уучилаарай миний ээжээ.

Та намайг тэнгэрээс харж байгаа... Хорвоо дээр мянга мянган ээжїїд хїїгийнхээ, їрийнхээ сайн сайхан явахад сэтгэл нь дїїрэн жаргалтай явах бизээ. Би, хїї чинь энэ хорвоод таньхаа тєлєє сайн сайхан явах болно ээжээ. Хорвоод хїн тєрєлд авчирч тєрїїлж, хїн болгож хїмїїжїїлж, хїїхдийг минь тосон авч єсгєж єгсєн эрхэм энэ ачийг хариулахад миний амьдрах нас хїрэхгїй ч таныхаа сэтгэлийг дулаахан байлгаж, утга учиртай амьдралаар таньгаа бахархуулах болно гэж муу хїї чинь таньдаа амлая.

Ээжээ, энэ їг ямар сайхан уянгалаг, бас эрхэм дуудагдана бэ? тийм ээ ЭЭЖЭЭ ХЇЇ НЬ ТАНЬДАА ХАЙРТАЙ.


Миний сайхан ээжийнхээ гэгээн дурсгалд...

4 comments:

Anonymous said...

Chi eejteigee ih adilhan yum bna ;).

Ганбат said...

зүгээр л хажууд нь очоод гарыг нь илээд суух сайхан байдаг, үйл хөдлөл гэдэг үгнээс илүү ихийг хэлдэг гэж би боддог

Од said...

Eej gdg hun bvriin huvid uneheer erhem bas chuhal bilee. odoo bodohod hajuud ni baihad l eejee gej duudahad yamar saihan baisan yum be.

fR1eNdLy said...

Сэтгэл хөдөлчлөө.