Хорвоо дэлхий ногоон өнгөөр биеэ чимж, цэцэгс алгалсан цэлгэр талын уудамд саглайн ургасан том мод... Тэр модны дор хүрэн дээвэр бүхий эвлэгхээн хийцтэй цагаан өнгийн дүнзэн байшин... Том модны бүдүүн мөчрөөс олсоор дүүжлэн суулгасан модон савлуур сандал... Тэр савлуурын сандал нь тухтай, хосоороо суухад яг тохирно...
Нар алгуурхан доошилж тэнгэрийн хаяатай нийлэн том улаан галт бөмбөлөг газар дэлхийг дулаан илчээрээ гийгүүлэн алгуур доошилно. Хөнгөн гуниг... жаахан уйтгар мэдрүүлэх мэт... Савлуур сандал дээр нэгэн залуу... Тэр тэнгэрийн хаяа, шингэж буй нарыг ширтэн гэгээн мөрөөдөлд дунд алсын алсад байх мэт... Түүний дэргэд нэгэн бүсгүй... залуугынхаа гарыг тэврэн мөрийг нь налан чимээгүй .... Эргэн тойронд анир чимээгүй хэрнээ, хааяа нэг шувуудын жиргэх, усны шуугих чимээ... Холгүйхэн шоржигонон урсах тунгалаг горхи...
Мөрөөдөл... энэ үгэнд орших мэдрэмжийг та хэрхэн мэдэрдэг вэ ? Амьдрал ... энэ үгэнд агуулагдах учрыг та юу гэж ойлгодог вэ ? Энэ нэгэн залуу холын хол, алсын алсад мөрөөдөл дунд... Тэрээр өөрийнхөө тухай, хайрынхаа тухай, ирээдүйн амьдралын тухайн мөрөөдөн томоос том харагдах нарны цацрагт шингээж тэрхүү мөрөөдлөө газар буулгаж суугаа байх...
Хүн ер нь мөрөөдлөөр амьдарч өдөр бүрийг утга учраар чимдэг бизээ. Мөрөөдөл гэдэг хязгааргүй орон зай, цаг хугацаанд цогцлон бий болсон амьдрал, түүнээс урган гарах мэдрэмжүүд амьдралын утга учрын илэрхийлэл гэж би боддийн. Мөрөөдөл хэдий тэр бүр биелэдэггүй гэж та бодож байгаа байж болох юм. Гэхдээ мөрөөдсөнөөр мэдэрсэн тэр мэдрэмж таны амьдралын утга учрыг өөртөө шингээх түлхүүр, шигтгээ болдог байх. Хүн өөрийгөө хорилгүйгээр чөлөөтэй, цаг хугацаа, орон зайг үл мэдрэн мөрөөдөж, түүндээ итгэн өөртөө тэр мэдрэмжүүдийг шингээж байх нь чухал.
Бүсгүй... та бүсгүйг юу бодож юу мэдэрч байсан бол гэж бодож байна. Миний хувьд хөөрхөн өхөөрдөм бяцхан хүү аав ээжийгээ инээлгэн хажууханд тоглон чанга чанга хөхрөн инээх дуугаар ертөнцийн чихийг мялаан хөгжилдөн тоглож буй дүр зураг төсөөлөгдөж болох... Тийм ээ амьдрал гэдэг баялаг, хүүхэд гэдэг амьдралд гэгээ оруулж, өрх татдаг нэгэн шидэт увидас, бас нэгэн утга учир... Тэр хайрын дундаас төрсөн болохоор ямар сайхан гээч... Гэнэн цагаахан тэр инээмсэглэл, аз жаргал мэдрүүлэм тэр амьтаны ааш зан, үйл хөдлөл гээд л бүх зүйл амьдралын чимэг, шигтгээ, амт.
Залуу хайр цацруулсан хөөрхөн нүдрүү нь харан инээмсэглээд бүсгүйнхээ духан дээр нь үнэрлээд түүнийхээ мөрөөр тэврэн өөртөө улам чанга наан хоёулаа гараа чанга атгалцан дахин шингэж буй нарны зүг харлаа. Цэлгэр ногоон талд том улаан наран алгуурхан доошилж шингэх нь юутай гайхалтай агшин... Амьдралын нэгээхэн агшинд түүнээс урган гарах утга учраас төрөх мэдрэмжээр шигтгээ хийн нар жаргахыг харах .... ГАЙХАЛТАЙ
МАРГААШ ӨГЛӨӨ МАНДАХ НАР ЯМАР ГОЁ БОЛОХЫГ ТӨСӨӨЛӨХ ....аж жаргалтай инээмсэглэл
Edit HTML
5 comments:
Goy bichjee...
Баярлалаа.
dahiad bichleg oruulahgui yaagaad alga boloo be?
Õàðèí òèéì ýý. Èðýýä àæèëäàà îð÷èõñîí ÷èíü æààõàí çàâ ìóóòàé ë áàéíà. Òýãæ áàéãààä îðóóëíà äàà.
angiin and mini saihan blog-toi bolson bna
Post a Comment